BlogShop системийн танилцуулга блог

Блогоо ашиглан интернэтээр худалдаа хийж болно.

ХХБ ны онлайн худалдаа хийх үйлчилгээ

2008-10-08 12:03
Интернэт худалдаа
Үйлчилгээний байгууллагын хувьд интернэтээр төлбөр тооцоогоо хүлээн авах нь бизнесийн сайхан боломжуудыг олгохоос гадна нууцлалын, интернэт луйвартай холбоотой зарим нэг асуудал үүсдэг.  Эдгээрийг Verified by Visa технологиор бүрэн зохицуулж болно. VbV-ийг ашигласнаар үйлчилгээний байгууллагын интернэтээр хийгдэх худалдаа нэмэгдэхээс гадна худалдан авагчдад тань өөрсдийн картаа ашиглан эрсдэлгүй худалдаа хийж байгаа гэсэн баталгааг өгдөг. Учир нь VbV нь худалдан авалт болгоны тооцоог хийх үед онлайн /Real Time/-аар баталгаажуулж /Verification/ байх технологи бөгөөд ерөнхийд нь үйлчилгээний байгууллагын хувьд Verified by Visa хэрэглэн интернэтээр худалдаа хийснээр:

Аюулгүй төлбөрийн баталгаа;
Харилцагчийн үйлчилгээтэй холбоотой болон маркетингийн зардал хэмнэх боломж;
Бараа үйлчилгээний борлуулалтын өсөлт;
Борлуулалттай холбоотой маргаан, луйварын асуудал үгүй болно;
Хэрэглэгчдийн итгэл нэмэгдснээр интернэтээр хийх худалдаа ихсэнэ;
Сурталчилгаа, идэвхижүүлэлтийн өргөн боломж;
VbV ашигласнаар өөрийн интернэт үйлчилгээний байгууллагыг аюулгүй, баталгаатай сайт /Website/ болгоно.

Ангилал : Банк, хууль эрхзүй | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (111) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

BlogShop системийг үнэгүй хэрэглэх боломж

2008-09-25 19:29
BlogShop системийг 2 сарын хугацаатай үнэ төлрбөгүй хэрэглэж
туршиж үзэх боломжийг Бид танд олгож байна.

  • Компаныхаа нэр лого-г байршуулах, танилцуулга болон бусад мэдээлэл оруулах
  • Е - Катлоги үүсгэн бараа бүтээгдэхүүнээ сурталчилгах
  • Ирсэн захиалгын жагсаалт , дэлгэрэнгүй мэдээлэлийг авах
  • Банктай гэрээ байгуулж төлбөр тооцоо хийх боломж.
Эрхэм та сонирхож буй ангилалын үйлчилгээгээ захиална уу.  Захиалах хуудас
Туршилтын хугацаа таныг захиалыг хүлээн авч идэвхижүүлсэн өдрөөс эхлэн 2 сар байна.
Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (182) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Онлайн худалдаа хийхэд анхаарах зvйлс

2008-09-25 17:31

Олон улсын картаар онлайн худалдаа хийх боломжтой болсон цагаас эхлээд онлайн дэлгvvрvvд эрчимтэй өсч байгаа өнөө vед ч онлайн худалдаа хэр найдвартай vгvй эсэх талаар хvмvvс эргэлзсээр байдаг.

Монголын хувьд бол одоогоор онлайн худалдаа эрхлэх програм хангамжийг Голомт, Худалдаа Хөгжил зэрэг томоохон банкууд удирдаж байгаа тул онлайн худалдаа эрхлэх газрууд нь ядаж буух эзэнтэй, буцах хаягтай байдаг. Тиймээс эдгээр банкнаас төлбөр тооцооны асуудлаа шийдсэн монгол сайтуудад худалдаа хийхэд картынхаа мэдээллийг алдах болов уу гэсэн аюул байхгvй бөгөөд илvv найдвартай юм.

Ангилал : Банк, хууль эрхзүй | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (116) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Үйлчилгээг хэрхэн авах вэ?

2008-09-22 16:40
Та өөрийн блогоороо дамжуулан бараа үйлчилгээ худалдаалах энэхүү системийг хэрэглэх хүсэлтэй байга бол харилцах
www.blogShop.miniih.com/shop/ хаягаар орж сонгосон үйлчилгээгээ худалдан авна уу.
Ангилал : Асуулт хариулт | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (104) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Үйлчилгээний ангилал , төлбөр

2008-09-20 20:18
  • Normal BlogShop - 50`000 төгрөг
  • Midium BlogShop - 150`000 төгрөг
  • Maximum BlogShop - 350`000 төгрөг
  • Unlimited BlogShop - 800`000 төгрөг
Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (106) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

BlogShop системийн танилцуулга.

2008-09-20 19:10

Сайн байна уу.
Минийх.ком ийн залуус бид BLOGSHOP Онлайн худалдааны танд санал болгож байна. Энэхүү систем нь танд блогоо ашинлан интернэтээр өөрийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалах боломжыг олгох болно.

Бараа худалдаалах ерөнхий зарчим :
  • Худалдагч барааны мэдээллийг /нэр, тайлбар, тодорхойлолт,зураг, худалдах үнэ/ бүрэн тодорхой бичиж оруулна мөн тухайн барааг хэрхэн хүргэж өгөх талаар тодорхой мэдээлэлийг бичиж оруулна.
  • Үйлчилүүлэгч барааны мэдээлэлтэй бүрэн танилцаж сонгол хийнэ. Нийт сонгосон барааны төлбөрийг банкны үйлчилгээрээр дамжуулан хяналтын дансанд шилжүүлээд тухайн гүйлгээний нууц кодыг эзэмшинэ.
  • Худалдагч барааны захиалга ирсэн талаар мэдээлэлыг аваад барааг үйлчилүүлэгчид хүргэж өгөөд Үйлчилүүлэгчээс нууц кодыг авч BlogShop системруу оруулж хүргэж өгсөнөө баталгаажуулаад мөнгөө авна.

Нэр томъёоны тайлбар :

  • BlogShopИнтернэт худалдааний систем
  • Худалдагч – Блогоор бараа бүтээгдэхүүн зарж буй хэрэглэгч
  • Үйлчилүүлэгч – Бараа худалдан авч буй хэрэглэгч
  • Админ – Минийх.ком ийн BlogShop систем хариуцсан админ
  • Банк – Үйлчилгээ үзүүлэж буй банк.
  • Хяналтын данс – Үлчилүүлэгч худалдагч нарын дунд зуучлах данс.
  • Гүйлгээний нууц код  Тухайн гүйлгээний код гүйлгээц цуцлах, хүргэх өгөх, санал гомдол гаргах зэрэгт хэрэглэгдэнэ.

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (104) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй